Saturday, March 28, 2009

Зорилгын тухай

Сэдэв : Зорилгын тухай
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Хүмүүс өөртөө тавьсан зорилгынхоо хүрээнд боддог. Өөртөө том зорилго тавьсан хүний бодол санаа нь ч агуу байдаг. Ирээдүй тань таны хүсэл мөрөөдлүүдийн тусламжтайгаар хэлбэрээ олох бөгөөд та хүссэн зүйлээ мөрөөдөх болно. Зорилго бол олон жилийн турш өдөр болгон таны санааг эзэмдэгч байсан. Яг одоо бодож байгаа зүйлсээ та он удаан жил бодохгүй байж болно. Тэдгээр нь таны зорилго биш юм. Өнөөдөр та орой болтол юуны тухай бодсон бэ? Өндөр зорилго гэдэг нь олон жилийг тань бүрэн дүүрэн эзэмдэх зорилгууд юм. Аугаа их мөрөөдлийн аян замыг тэсвэртэйгээр даван туулахын тулд таньд урам зориг хэрэгтэй.

Эх сурвалж :http://www.medeelel.mn/

Амжилтанд хүрэхийн 3 дайсан нь....

Амжилтанд хүрэхийн 3 дайсан нь.....

Сэдэв :
Амжилтын 3 дайсан
Эх сурвалж : Ном хэвлэл
  1. Замбараагүй нойр: Хүн амжилтанд хүрэхийн тулд хэзээ ч хамаагүй унтаж болохгүй. Та зөвхөн өглөө босоод, орой унтаж байх ёстой. Мөн тогтмол унтаж босдог цагтай байх ёстой. Мөн өдөр унтаж болохгүй.
  2. Тоглоом: Та компьютер дээр зөвхөн ажил болон чөлөөт цагтаа хэрэглэх ёстой. Хэрвээ ажилаа хийж байгаа бол хажуугаар нь битгий тоглоорой.
  3. Зурагт: Та зурагтыг хэзээ ч хамаагүй үзэж болохгүй. Яагаад гэвэл энэ нь амжилтын хамгийн том дайсан нь юм. Та хөтөлбөрөөс харж байгаад үз. Мөн хичээлээ хийж байгаа үед зурагтыг үзэж болохгүй. Та сэтгэл санаагаар унасан үед үзээрэй.
Эх сурвалж: http://www.medeelel.mn/

Миний бодол: ер нь энэ мэдээлэл их үнэн юм гэж бодогдлоо. Учир нь би их орой унтаж их орой босдог. Сэрүүн байх үедээ ...
Өглөө босоод цайгаа ууна.Хувцасаа өмсөнө. Сагсны бэлтгэл/давтлагандаа явна.Орой гэртээ ирээд бушуухан хоолоо идэж, даалгавараа хийж дуусна. Тэгээд л TVгээ асаагаад суучихдаг юм. TV-г их үздэг болсоноос хойш маамыг юм хий гэхээр нь TVээсээ салмааргүй санагдаад маамын үгэнд орохгүй уурлуулаад байдаг болсоноо анзаарсан. Тийм болхоор энэ зүйлүүдээс одоо татгалзаж ихлэх болно гэж бодож байна...

Загварын ертөнц


Victoria's Secret-н загвар. nice ^_~
Victoria's Secret-н загварууд нь дэгжин мөртлөө содон байдгаараа бусад фигмүүдээс ялгаатай байдаг юм.

















Энэ бол Лондоны Fashionweek-р үзүүлсэн содон загваруудын зураг юм.

C-Walk

Миний сонирхдог бүжиг

Сайн байна уу блог минь


Сайн байцгаана уу. Намайг Сайхансанаа гэдэг. Аав маань надад блог нээж өглөө. Өнөөдрөөс эхлээд блогтоо өөрийн тэмдэглэл, олсон сонин сайхан зүйлүүдээсээ бичиж уншигчидтай болох байх гэж итгэж байна.